Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Оюутан
Оюутны зөвлөлийн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ дүрмээр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутны зөвлөлийн /цаашид “ОЗ” гэх/ зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц, зохион байгуулалт тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой зохицуулахад оршино.
2. ОЗ нь “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-д суралцагч оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн үйл ажиллагааны хувьд бие даасан, ашгийн бус /төрийн бус/ байгууллага мөн.
3. ОЗ нь энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
Хоёр. ОЗ-ийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим
2.1. Зорилго
ОЗ-ийн зорилго нь тус сургуульд суралцагч оюутнуудын Монголын үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх ашиг, ашиг сонирхлыг тус сургуулийн хэмжээнд төлөөлөн хамгаалахад оршино. 
2.2. Үйл ажиллагааны үндсэн чиглэл.
ОЗ нь энэхүү дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан үйл ажиллагааг дангаар буюу бусадтай хамтран явуулна. Үүнд:
2.2.1. Оюутан, түүний боловсрол эзэмших эрхтэй холбогдсон бүхий асуудлаар тооцоо, судалгаа, шинжилгээ хийх
2.2.2. Тус сургуулийн оюутнуудын эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, оюутнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх, тэдний хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, мэдээлэл, санал бодлоо чөлөөтэй солилцож илэрхийлэх бүх талын бололцоог бүрдүүлэх,
2.2.3. ОЗ нь гишүүдийн бие даан ажиллах нөхцөл, баталгаа, түүний санхүүжилт үндсийг боловсронгуй болгож хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай оролцох
2.2.4. Монгол улсын түвшинд тус сургуулийн оюутнуудыг төлөөлөн ажиллаж Монгол улсын оюутны хөдөлгөөнд гүйцэтгэх үүргийг бий болгох, тус сургуулийн оюутнуудын гадаад харилцаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хөгжүүлэх
2.2.5. Оюутны эрдэм шинжилгээ, урлаг, спорт, соёлын олон төрөлт арга хэмжээг зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэ төрлийн ажлыг үүсгэн хөгжүүлэх, суралцагч оюутнуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлж хамгаалах
2.2.6. Оюутны эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулагуудтай хамтран ажиллах,
2.3. ОЗ-ийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
ОЗ нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
1. Захирах захирагдах ёс
2. Ил тод ардчилсан байх
3. ОЗ нь оюутнууддаа үйлчлэх
4. ОЗ нь чадварлаг, туршлагатай хариуцлага тооцдог ёс зүйтэй байх
5. ОЗ нь зохион байгуулалтын хувьд тогтвортой залгамж чанартай байх
Гурав. ОЗ-ийн хурал
3.1 ОЗ нь долоо хоногийн Баасан гараг бүр хурал хийж байна. ОЗ–ийн нийт гишүүдийн 75%-аас дээш хувь цугласан үед хурал хүчинтэйд тооцно.
3.2 ОЗ–ийн тэргүүн, гишүүдийн гуравны нэгээс дээш хувь болон нэг ангийн санаачилгаар хурал зарлан хуралдуулж болно. ОЗ–ийн хуралд оролцох боломжгүй гишүүн шалтгаанаа бичгээр ОЗ–ийн тэргүүн болон орлогч даргад урьдчилан мэдэгдсэн байна.
3.3 ОЗ–ийн хурлын шийдвэр нь энэ дүрэмд нийцсэн байна. ОЗ нь цөөнхийн санаа бодлыг хүндэтгэн үзэж, олонхийн саналаар шийдвэр гаргана. ОЗ-ийн хуралд ирээгүй гишүүн ОЗ-өөс гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж хүндэтгэн биелүүлэх үүрэгтэй.
3.4 ОЗ нь хувь хүний асуудлыг нууцаар бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Дөрөв. ОЗ-ийн сонгуульт хугацааны эрх, үүрэг 
4.1 ОЗ-ийн дүрмийг хэлэлцэн батлах
4.2 ОЗ-ийн гишүүдийн гуравны хоёрын саналыг үндэслэн зөвхөн ОЗ-ийн хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэм нь нэмэлт өөрчлөлт оруулсан даруйдаа хүчин төгөлдөр үйлчилнэ.
4.3 Ямарваа нэгэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4.4 ОЗ нь нийт оюутныг төлөөлж сургуулийн ОЗ-ийн бүрэлдэхүүнд орох төлөөлөгчийг сонгоно.
4.5 Үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа бол өөрчлөх, солих талаар хэлэлцэн шийдвэр гаргах.
4.6 Шаарлагатай бол шуурхай хурлыг хэзээ ч хуралдуулж болно
4.7 Оюутны зөвлөлийн гишүүд 4-н жилийн хугацаатайгаар сонгогдоно.
Тав. ОЗ-ийн гишүүнээр элсүүлэх тухай
5.1 ОЗ-ийн гишүүнээр элсэхийг хүсэгч нь нэн түрүүнд ОЗ-өөс тараасан анкетыг бөглөж өгнө.
5.2 Дуудсан хугацаанд ирж ярилцлаганд орно
5.3 Ярилцлагыг ОЗ-өөс гаргасан 4 буюу түүнээс доош хүний бүрэлдхүүнтэй баг авна.
5.4 Үүнээс хойш долоо хоногын дараа ОЗ-ийн мэдээллийн самбарт тэнцсэн шинэ гишүүдийн нэрс гарсан байх болно.
5.5 ОЗ нь нэг хичээлийн жилд 9-өөс дээшгүй гишүүн элсүүлнэ
Зургаа. ОЗ-ийн тэргүүний эрх, үүрэг.
6.1 ОЗ-ийн тэргүүн нь 2 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар сонгогдно.
6.2 ОЗ-ийн гишүүдийн дундаас нээлттэй сонгуулиар сонгогдно.
6.3 ОЗ-ийн шуурхай хурлыг зарлан хуралдуулна.
6.4 ОЗ-ийн шинэ гишүүдийг сонгох багийг удирдаж ажиллана.
6.5 ОЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөө, ОЗ-ийн хурлаар хэлэлцэн боловсруулж, сургуулийн удирдлагад танилцуулсны дараа батлаж, хэрэгжүүлэх.
6.6 ОЗ-ийн хурлыг зарлан хуралдуулж, хурлыг удирдах ба энэхүү дүрэм болон ОЗ-ийн шийдвэрт нийцүүлэн зөвлөмж, шийдвэр гаргаж, биелэлтэд хяналт тавина. Шийдвэрийн нэг хувийг сургуулийн удирдлагад тухай бүрт нь өгнө.
6.7 Төлөвлөгөөт ажлын хүрээнд ОЗ-ийн гишүүн болон оюутанд үүрэг даалгавар өгөх, биелэлтэд хяналт тавина.
6.8 ОЗ-ийн нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөхөөр санал оруулах
6.9 Шинэ ОЗ-ийн тэргүүнд протокол, ажлын тайлан, мэдээлэл, баримт бичиг зэргийг бусад эд хөрөнгийг жагсаалтын дагуу хүлээлгэн өгөх.
Долоо. ОЗ-ийн орлогч даргын эрх, үүрэг.
7.1 ОЗ-ийн орлогч дарга нь 2 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар сонгогдоно.
7.2 ОЗ-ийн орлогч даргын бүрэн эрхийн хугацаа нь шинэ орлогч дарга сонгогдсоноор дуусгавар болно.
7.3 ОЗ-ийн орлогч дарга нь ОЗ-ийн тэргүүний эзгүйд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
7.4 ОЗ-ийн орлогч дарга нь ОЗ-ийн гаргасан шийдвэрийг нийт оюутанд мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
7.5 ОЗ-ийн орлогч даргыг ОЗ-ийн нийт гишүүдээс нээлттэй сонгуулиар тодруулна.
7.6 ОЗ-ийн нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөхөөр санал оруулах.
7.7 ОЗ-ийн гишүүнийг сонгох, чөлөөлөхөөр санал оруулах.
7.8 ОЗ-ийн шуурхай хурлыг зарлан хуралдуулна.
7.9 ОЗ-ийн шинэ гишүүдийг сонгох багт орж ажиллана.
Найм. ОЗ-ийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг.
8.1 ОЗ-ийн тэргүүн болон орлогч даргыг эзгүй үед тэдний эрх үүргийг хэрэгжүүлэх.
8.2 ОЗ-өөс даалгасан ажил үүргийг гүйцэтгэнэ
8.3 ОЗ-ийн хурлын шийдвэрүүдийн болон тухайн хурлын талаарх тайланг бичиж байх
8.4 ОЗ-ийн дотоод ажлын холбогдолтой бичиг хэргийн асуудлыг хариуцна.
8.5 ОЗ-ийн хурал болохоос 10 минутын өмнө ирж гишүүдийн цагийг бүртгэнэ.
8.6 ОЗ-ийн шинэ гишүүдийг сонгох багт орж ажиллана
8.7 Шуурхай болон товлосон хуралдааныг нарийн бичгийн дарга ОЗ-ийн гишүүдэд мэдэгдэнэ.
8.8 Нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 2 жилийн хугацаатай сонгоно.
Ес. ОЗ-ийн гишүүний эрх, үүрэг.
9.1 ОЗ-ийн гишүүн нь өөрийн төлөөлсөн болон бусад оюутны санал хүсэлтийг ОЗ-д уламжлах.
9.2 ОЗ-ийн тэргүүн болон орлогч даргын сонгуульд саналаа өгөх.
9.3 ОЗ-ийн гишүүн нь ОЗ-ийн тэргүүн болон орлогч даргын өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь гүйцэтгэх.
9.4 ОЗ-ийн гишүүн нь ОЗ-ийн төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхийн төлөө бусад оюутнуудыг манлайлж ажиллах.
9.5 ОЗ-ийн гишүүн нь сонгуульт хугацаанд ангийн болон сургуулийн нийт оюутнуудад санамж зөвлөгөө өгөх, сурлага хүмүүжлийн асуудлаар үзлэг шалгалт хийж, дүгнэж мэдээллэх.
9.6 ОЗ-ийн гишүүн нь 4-н жилийн хугацаатай сонгогдно.
9.7 ОЗ-ийн нарийн бичгийн дарга, орлогч дарга, тэргүүнийг түдгэлзүүлэх тухай санал оруулна
Арав. ОЗ-ийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай.
10.1 Үйл ажиллагаанаас олсон орлогоо хувьдаа ашигласан бол
10.2 Өөрийн хүсэлтээр ОЗ-өөс гишүүний эрхээсээ татгалзах өргөдөл өгсөн бол
10.3 ОЗ-өөс гаргасан шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй бол
10.4 ОЗ-ийн хурлыг шалтгаангүй 2-р буюу түүнээс дээш тасалсан бол
10.5 ОЗ-ийн нэр хүндийг унагах хэрэг хийсэн бол
10.6 ОЗ-ийн гишүүнд эхний удаа сануулга өгч дараагийн удаа ОЗ-ийн хурлаар оруулж гуравны хоёроос дээш хувийн саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ.
Арван нэг. ОЗ-ийн тэргүүн болон орлогч дарга, нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай.
11.1 Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй бол
11.2 ОЗ-ийн гишүүдэд үлгэр дууриалал болж чадахгүй бол
11.3 ОЗ-ийн хурлыг шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш тасалсан бол
11.4 ОЗ-ийн гишүүдийн гуравны хоёр нь буюу түүнээс дээш хувийн саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ.
Арван хоёр. Үйл ажиллагаанд хориглох зүйл.
12.1 Сонгуульт ажлаа дур мэдэн хаях болон, Удирлагын коллежийн ОЗ-ийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн ямарваа нэгэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах буюу тэдгээрт оролцох.
12.2 Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглах.
12.3 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, хөзөр тоглох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах.
12.4 Ажлын өрөөнд тамхи татах.
12.5 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ОЗ-ийн хурлаа таслах эсвэл товлосон ажлаа таслах
12.6 Бусдыг зүй бус зүйлд уриалан дуудах, уруу татах.
12.7 Явуулж буй үйл ажиллагаа нь сургуулийн дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх.
Арван гурав. /ОЗ-ийг өөрчлөн шинэчлэх, татан буулгах/ 
13.1 ОЗ-ийг сургуулийн нийт оюутнуудын 75%-аас доошгүй оюутны саналаар татан буулгаж болно
13.2 ОЗ-ийг өөрчлөх буюу татан буулгах асуудлыг ОЗ-ийн хурлаар гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар шийдвэрлэнэ.
13.3 Мөн ОЗ-ийн орлогч дарга болон тэргүүн 2 зөвшилцсөний үндсэн дээр ОЗ-ийг тарааж болно.
13.4 ОЗ-ийг дүрмийн бус аргаар өөрчлөх, татан буулгах, шинээр байгуулахыг хориглоно……………….
 
Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...