Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Дүрэм журам
Өдрийн ангийн оюутан элсүүлэх журам
Баянхонгор аймаг дахь Худалдаа Үйлдвэрлэлийн
 Дээд Сургуулийн захирлын 2013 оны  04 дүгээр
  сарын 25-ны /-ний/ өдрийн 11 тоот
 тушаалын 01 дүгээр хавсралт
 
Баянхонгор аймаг дахь Худалдаа үйлдвэрлэлийн
дээд сургуулийн өдрийн ангийн оюутан элсүүлэх журам
 
Нэг. Ерөнхий журам
  1. Энэхүү журмыг Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын баталсан (2013/А/79) “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг мөрдөлгө болгон боловсруулав.
  2. Баянхонгор аймаг дахь Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
  3.  Элсэлтийн ажлыг сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.
  4. Төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжийн захиалга, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БШУС-ын тогтоосон элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
  5. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шудрага, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна.
Хоёр. Элсэлтийн комиссыг байгуулах, эрх үүрэг
 
2.1  Элсэлтийн шалгалтын комиссыг сургуулийн захирлын тушаалаар томилно.
2.2 Элсэлтийн шалгалтын комисс нь үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, БШУСайдын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг удирдлага болгоно.
2.3 Сургуулийн элсэлтийн комиссийн гол зорилго нь элсэгчдийн ерөнхий боловсролын түвшин, мэдлэг чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай залуучуудыг шалгаруулан элсүүлэхэд оршино.
2.4  Сургуулийн элсэлтийн комисс нь өдрийн ангид элсэхийг хүсэгчдийн элсэлтийн материалыг шалгах, элсэлтийн явцад хяналт тавих үйл ажиллагааг зохицуулж энэхүү журамд нийцүүлэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэнэ.
 
Гурав. Элсэгчдэд тавих шаардлага
 
3.1 Өдрийн ангид элсэгчид бүрэн дунд боловсролтой, ерөнхий шалгалт өгсөн байх
3.2 Сургуулийн эчнээ ангид элсэгчид тусгай дунд болон дээд боловсрол эзэмшсэн байна.
3.3 Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлахгүй байх
3.4 Сургуулийн өдрийн ангид элсэгчдийн ерөнхий шалгалтын босго оноо нь 400-аас доошгүй, ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг нь хүчин төгөлдөр /олгосон өдрөөс 2,5 жил/ байх.

Дөрөв. Элсэхийг хүсэгчдийн бүртгэл

4.1 Сургуулийн өдрийн ангид элсэхийг хүсэгчдийн өргөдөл, холбогдох материалын хамт тухайн жилийн ерөнхий шалгалтын дүн гарч баталгаажсан өдрөөс эхлэн тэр оныхоо 07 сарын 08 хүртэл бүртгэнэ.
4.2 Баянхонгор аймгийн элсэгчид сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
4.3 Бусад аймгуудаас элсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу тухайн аймагт элсэлтийн ажлыг зохион байгуулж буй сургуулийн элсэлтийн комисст бүртгүүлэх буюу Баянхонгор аймаг дахь ХҮДС-ийн “элсэлтийн комисс”-т гэсэн хаягаар эсвэл өөрийн бие төлөөний хүнээр дамжуулан комисст ирүүлнэ. /Харилцах утас: 70442541, E-mail: ............../ Бүртгэлийг хичээлийн байрны 201 тоот өрөөнд хийнэ.
4.4 Өдрийн ангид элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ.
  • Иргэний үнэмлэхний хуулбарыг наториатаар батлуулсан хувь
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /их, дээд сургууль, коллеж төгссөн бол диплом/
  • Тухайн онд авахуулсан 3*4 хэмжээий 2 хувь зураг
  • Шалгалтын хураамж 5000 төгрөг
4.5 Баримт бичгийн зөвхөн эх хувийг үндэслэн бүртгэнэ.
4.6 Элсэгчдийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.

Тав. Оюутан элсүүлэх, шалгаруулах

5.1 Ерөнхий шалгалт өгч энэхүү журмын болзолыг хангасан элсэгчийг тус сургуулийн өдрийн ангид элсүүлнэ.
5.2 Эчнээ ангийн элсэлтийг “Сургуулийн эчнээ ангийн оюутан элсүүлэх тусгай журам”-аар зохицуулна.
5.3 Оюутан элсүүлэх мэргэжил, хяналтын тоо, тухайн мэргэжлээр сурах норматив хугацаа, сургалтын төлбөр, заавал өгөх шалгалт болон шалгалтын оноо, дүнд тавих шаардлага зэргийг сургуулийн цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулна.
5.4 Өдрийн ангид элсэхийг хүсэгчдийн материалд тухайн оны элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасан хугацаанд шалгаруулалт хийж элсэх мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон доорх хүснэгтэнд /хүснэгт-1/ заасан шалгалтын ерөнхий оноо, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дипломын дундаж оноог харгалзан байр эзлүүлэн жагсааж БШУС-ын баталсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Хүснэгт-1
Мэргэжлийн бүлэг Элсүүлэх мэргэжил Бакалаврын зэргээр суралцах хугацаа Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт, түүний харьцаа
1 2
I НББ 4 жил Математик 70% Англи хэл 30%
II ХМ, 4 жил Англи хэл  50% Математик 50%
Хүний нөөцийн менежмент 4 жил Нийгмийн тухай мэдлэг 50% Математик 50%















5.5  Элсэгчдийн жагсаалтыг элсэлтийн комисс тухайн оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор сургууль дээр ил тод гаргаж мэдээллэх.
5.6  Ерөнхий шалгалтын бүлэг, байр эзэлсэн дарааллаар элсэхийг хүсэгчдийн сонирхолын дагуу сонголт хийлгэж, суралцах эрхийн бичиг өгч гэрээ байгуулна. Дурьдсан хугацаанд элсэгч хуваарь сонгоогүй тохиолдолд дараагийн элсэгч хуваарь сонгох эрхтэй.
5.7 Сургуулийн өдрийн ангид элсэгчдийг ерөнхий шалгалтын босго оноогоор, босго оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дипломын дундаж оноог харгалзан байр эзлүүлж мэргэжил сонгуулна.
5.8 Сургууль нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас  (БШУС-ын) тогтоосон хяналтын тоонд элсэгчид хүрээгүй тохиолдолд нэмэлт элсэлт авч болно.
5.8.1 Нэмэлт элсэлтийг тухайн оны 08 дугаарын сарын 20-ний өдрөөс 30-нийг хүртэл авах бөгөөд элсэгч нь 5.4-т заасан шаардлагыг хангасан байна.
 
ЗУРГАА. Хөнгөлттэй нөхцлөөр ОЮУТАН элсүүлэх

6.1 Аймаг, хотын улсын олимпиадад 1-3-р байр, оюуны чадамж олимпиадад 1-3-р байр эзэлсэн /англи хэл, математик, нийгмийн тухай мэдлэг хичээлээр/ суралцагчийг ерөнхий онооны дараалал харгалзахгүйгээр ерөнхий шалгалт өгсөн мэргэжлийн чиглэлээр шууд элсүүлнэ.
Бүрдүүлэх нэмэлт материал
  • Олимпиад зохион байгуулсан тухайн байгууллагын шийдвэрийн хуулбар
  • Шагнуулсан өргөмжлөл, диплом /эхээр/
6.2  Тухайн жил МСҮТ-ийг онц дүнтэй төгсөгчид шаталсан мэргэжлээр тус сургуульд суралцах урилгаар шагнагдсан тохиолдолд ерөнхий шалгалтын босго оноог харгалзахгүйгээр шууд элсүүлнэ.
Бүрдүүлэх нэмэлт материал:
  • Онц төгссөнийг гэрчлэх байгууллагын шийдвэрийн хуулбар
  • Урилга /эхээрээ/
 Долоо. Элсэгчдийг бүргэх

7.1 Суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө төлж, суралцах гэрээ байгуулсан өдрийн ангид элсэгчдийг тухайн оны 08 сарын 20-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал сургуулийн 201 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
7.1.1 Бүрэн дунд боловсролын гэрчилгээ буюу түүнтэй адилтгах бичиг баримт, диплом
7.1.2 Сурагчийн хувийн хэрэг
7.1.3 Ерөнхий шалгалтын батламж
7.1.4 Тухайн онд авахуулсан 3*4 хэмжээий 2 хувь зураг
7.1.5 Иргэний цахим үнэмлэх /эх хувиараа/
7.1.6 Сургалтын төлбөр төлсөн баримт
7.1.7 Суралцах эрхийн бичиг
7.1.8 Төрийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах нөхцөлийг хангасан бол холбогдох бичиг баримтууд
 
НАЙМ. СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ТҮҮНИЙГ ТӨЛӨХ ЗАРЧИМ

8.1 Тухайн жилийн өдрийн ангийн сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн Удирдах Зөвлөлөөс батална.
8.2  Оюутан нь хичээлийн жилийн эхэнд  (30/VIII-ны дотор) сургалтын төлбөрийн 50%-ийг заавал төлсөн байна.
8.3 Сургалтын төлбөрийг сургуулийн нягтлан бодогчтой гэрээ байгуулж хичээлийн жилд багтаан 2 хуваан төлж болно.
Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...