Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Алба хэлтэс -> Сургалтын алба
Бакалаврын хөтөлбөрийн сургалтын гэрээ

Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг төлөөлж нягтлан бодогч ажилтай ................... овогтой ..........................   суралцагч ............:.................... овогтой ..................................... нарын хооронд энэхүү гэрээг Монгол Улсын Иргэний хууль, Боловсролын тухай хууль, ХҮДС-ийн дүрэм журмыг үндэслэн байгуулав.
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.Суралцагч нь хичээлийн жил бүрийн эхэнд эрүүл мэндийн даатгал болон тухайн жилийн нэг кредитийн үнэлгээгээр тооцон төлбөрийг төлсөн байна.Тухайн жилийн нэг кредитийн үнэлгээг ХҮДС-ийн удирдах зөвлөлөөр батлуулна.
201....... -   201.......     оны хичээлийн жилд ............................................................ ......................................................   мэргэжлээр    ......................р  ээлжинд суралцахаар ХҮДС-д элсэх болзлыг хангасан .............................................. хот(аймаг)-ийн ..................................................... харъяат .........................тоот иргэний үнэмлэхтэй   .........................................тоот регистрийн дугаартай .....................................................овогтой .......................................-ыг(ийг) дээр заасан ангид суралцуулахаар гэрээ байгуулав.
Хоёр. СУРГУУЛИЙН ҮҮРЭГ
1. Батлагдсан сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулж төгсөгчдөд зохих шатны мэдлэг мэргэжил олгоно.
2. Оюутныг суралцах хугацаанд нь хичээлийн болон номын сан оюутны байр спорт заал сургалтын тоног төхөөрөмжөөр зохих журмын дагуу үйлчилнэ.
3. Суралцагч сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг сонгон суралцах тохиолдолд төлбөртэй сургаж болно
4. Сурлага сахилга бат өвчний улмаас болон бусад шалтгаанаар сургуулиас хасагдсан чөлөө авсан тохиолдолд суралцагч албан ёсоор мэдэгдэнэ.
5. Суралцагч Засгийн газрын тогтоолын заалтанд хамрагдах хүсэлтэй эсэхээс үл хамааран сургалтын төлбөрөө бүрэн төлж гэрээ байгуулж, ЗГ-ын тогтоолд хамрагдсан бол илүү төлсөн төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгоно.
6. Зайлшгүй шалтгаантай оюутанд захирлын тушаалаар жилийн чөлөө өгч болох ба суралцагч чөлөөний хугацаа дуусахад ирээгүй болон хугацааг сунгах талаар албан ёсоор мэдэгдээгүй бол цаашид суралцуулахгүй.
 
Гурав. СУРГУУЛИЙН ЭРХ
1. Суралцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
2. Суралцагчийн хэт их болон хэт бага кредитийн хичээл сонголтонд хяналт тавих хязгаар тавих
3. Суралцагч сургалтын төлбөрөө гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хичээл сонголт хийлгэхгүй байх
4. Сургуулийн ТУЗ тухайн жилд төгрөгний ханшны өөрчилөлтийн хэмжээгээр сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх буюу бууруулах эрхийг эдлүүлнэ.
Дөрөв. ЗАХИАЛАГЧ,СУРАЛЦАГЧИЙН ҮҮРЭГ
1. Сургалтын төлбөрийг эхний жил томилолт авахын өмнө,дараа жилээс 9-р  сарын 15-ны дотор бүрэн төлж, сургалтын хөтөлбөрт заасан мэдлэг боловсролыг эзэмшинэ.
2. Суралцагч суралцах хугацаандаа тус сургуулийн дүрэм журмыг биелүүлнэ.
3. Үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол дадлага хийх газрыг захиалагч өөрөө олж,дадлагын удирдагчийн ажлын хөлснөөс бусад зардлыг суралцагч хариуцана.
4. Хэрэв оюутан хичээлд хангалтгүй дүн үзүүлвэл тухайн хичээлийг зохих кредитийн төлбөртэйгээр дахин судлах ба төрийн зардлаар суралцдаг оюутан улиралын голч дүн 2.8-аас дээш байна.
Тав.ЗАХИАЛАГЧ СУРАЛЦАГЧИЙН ЭРХ
1. Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах,хос мэргэжлээр суралцах,давхар мэргэжил эзэмших
2. Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгагдаагүй  хичээлээс сонгон судлах
3. Сургууль,багшийн талаар санал гаргах шүүмжлэх шаардлага тавих
4. Хууль тогтоомжийн дагуу тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх
5. Суралцагч өөрөө хүсвэл төгсөх шалгалтын комиссийн зардлыг хувиараа төлж  дахин өгч болно                                                                                           
Зургаа. САНХҮҮГИЙН ТООЦООНЫ ТАЛААР
1.     Захиалагч байгуулага хувь хүнээс сургалтын зардалд оруулсан төлбөрийн тооцоог сургуулийн санхүү суралцагч нэг бүрээр тооцоо хийж хичээлийн жилийн улирал тутамд мэдээг гаргаж сургуулийн захиргаанд танилцуулна.
2. Суралцагч жилийн чөлөө авах,сургуулиа төгсөх,сургуулиас хасагдсан тохиолдолд, сургуулийн санхүүтэй тооцоо хийх ба ЗГ-ын тогтоолд хамрагдсан оюутнууд 14 хонгийн өмнө нягтлан бодогчид мэдэгдэж асуудлаа шийдвэрлүүлнэ.
3. Суралцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол төлөөгүй төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3%-иар бодож алданги төлөх буюу эсвэл сургалтыг зогсооно.
4. Суралцагч сургалтын төлбөрийн төлөөгүй үлдэгдлийг алдангийн хамт тодорхой хугацаа заан бүрэн төлж барагдуулах тухай сургуулийн захиргаанд өргөдөл гарган шийдвэрлүүлж болно
5. Сургалтын болон бусад төлбөртэй үйлчилгээний үнэ төлбөрийн хэмжээг мөнгөний ханшны өөрчилөлтийг  харгалзан УЗ-өөр батлуулан мөрдөнө.
6. Хүндэтгэх шалтгаангүйгээр сургуулиас гарах  тохиолдолд  үйлчилгээний зардалд 10% -ийн суутгал хийж урьдчилан төлсөн сургалтын төлбөрийг буцаан олгох ба албан ёсоор мэдэгдэхгүйгээр сургууль хаясан үед сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
Долоо. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ
1. Заасан хугацаанд тухайн хичээлийн жилд үзэх хичээлийн сонголтоо хийгээгүй, сургалтын төлбөрөө төлөөгүй бол сургуулийн захиргаа хугацаа заах ба энэ хугацаанд суралцагч асуудлаа шийдээгүй бол гэрээг сургуулийн зүгээс гэрээг цуцлана.
2. Сургуулийн дотоод дүрмийг ноцтой зөрчсөн бол
3. Суралцагч сургалтын үйл ажиллагааг хаяж хүндэтгэх шалтгаангүйгээр нэг улиралын турш суугаагүй тохиолдолд сургуулийн зүгээс гэрээг цуцлана.
Найм. ГЭРЭЭНИЙ ХҮЧИНТЭЙ БАЙХ ХУГАЦАА,
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
1. Энэхүү гэрээг хоёр талын гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчинтэйд тооцно.
2. Гэрээний хугацаа дуусахаас өмнө сургууль, суралцагчийн аль нэг тал гэрээг цуцлах санал тавиагүй бол уг гэрээг сунгагдсанд тооцно.
3. Гэрээнээс үүссэн маргаанийг харилцан тохиролцож шийдвэрлэж чадахгүй бол хуулийн байгуулагад хандана.
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Сургуулийг төлөөлж                                                          Захиалагч, суралцагч                                                                                                      
Нягтлан бодогч ажилтай                                                   .............................................. ..                                                                                                               .................... овогтой...........................                     .................................................                                                                                                  .............................................................                       ..................................................
Гарын үсэг ..........................................                     Гарын үсэг ..............................
Утас:                                                                                       Утас:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ..........................р гэрээний хавсралт
 
 
хугацаа
IX/20 X/20 XI/20 XII/20 I/20 II/20 III/20 IY/20 Y/20
                 
 
төлөх
                 
 
төлсөн
                 
 
 
хугацаа
                 
                 
 
төлөх
                 
 
төлсөн
                 
 
Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...