Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Оюутан
Эрдэм шинжилгээ
ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ КЛУБ

Эрдэм шинжилгээний клубын  үйл ажиллагаа

Эрдэм шинжилгээний клуб нь 2003 онд Эрдмийн түлхүүр нэртэйгээр анх байгуулагдсан. Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан багш нарын баг оюутнуудтай хамтарч үйл ажиллагаагаа явуулж байна. Эрдэм шинжилгээний хурал, парламентийн мэтгэлцээн, илтгэлийн уралдаануудыг жил бүр зохион байгуулдаг.

Орон нутгийн төдийгүй улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлага, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд  улс орны эдийн засгийн гол тулгуур болсон худалдаа бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын   шинжлэх ухаан-технологийн хөгжлийг түргэтгэх, илүү оюунлаг үйл ажиллагааг хөгжүүлэх, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, шийдвэр гаргах төвшинд хүргэх зорилгоор эрдэм шинжилгээний клубыг нээн үйл ажиллагаагаа явуулж байна.   
2003-2008 он хүртэл сургуулийн хүрээнд зохион байгуулдаг байсан бөгөөд 2009-өөс өнөөг хүртэл аймгийн засаг даргын тамгын газар, эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран аймгийн нийт судлаач, эрдэмтэн, залуучуудыг оролцуулж зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний клубыг удирдан зохион байгуулдаг багш нарын танилцуулга

Эцэг/эхийн нэр: Раднаа
Нэр: Наранцэцэг
Сургууль: Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль
Бүтцийн нэгж: Эрдэм шинжилгээний клуб
Албан тушаал: Багш
Эрдмийн цол: Магистр
 
Эцэг/эхийн нэр:
 
Агваан
Нэр: Отгонжаргал
Сургууль: Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль
Бүтцийн нэгж: Эрдэм шинжилгээний клуб
Албан тушаал: Багш
Эрдмийн цол: Магистр

Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүд /2012 он/

д/д Нэрс Илтгэлийн сэдэв Нийт оноо
1 С.Оюунтөгс БХ аялал жуулчлалын хөгжлийн зарим асуудлууд 23
2 Б.Дашгомбо Хүүхдийн хүмүүжил ба өрх гэр 16
3 Саруул Бх төвийн орчны бохирдлыг эрүүл ахуйн микробиологийн судалгааны аргаар тодорхойлох нь 17
4 Алтанчимэг Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа  явуулж буй         зочид   буудлуудын стандартын шаардлагыг хангаж  байгаа байдал,  түүнийг сайжруулах арга зам 21
5 Энхбаатар Нутгийн удирдлагын байгууллагын төсөв, санхүүгийн бүрэн эрх, түүнийг боловсронгуй болгох зарим асуудал 21
6 Сосорбурам Баянхонгор аймгийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх 19
7 Батсуурь Хувь хүний хөгжил, төлөвшил 18.6
8 Доржпагам Экологи, байгаль орчин цөлжилт 20
9 Энхбаяр Үндэсний үзлээ сэргээж уугуул бичиг соёлоо дээдэлцгээе! 19.4
10 Сугармаа Баянхонгор аймгийн түүхт дурсгалын зарим газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь 19.8
11 Цолмонбаатар Хүний хөгжилд тулгуурласан эдийн засгийн өсөлт     24.4
12 Байгалмаа Стресс ба цаг төлөвлөлтийн харилцан хамаарал 23.6
13 Сундуйхүү Ажлын байрыг нэмэгдүүлэх  ажилгүйдлыг  багасгах, замаар ядуурлыг бууруулах нь 16

 Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүд /2013 он/
 
Овог нэр Албан тушаал Илтгэлийн сэдэв
1 Оюунчимэгийн Нямбаяр ХҮДС-ийн НББ 2-р курсын оюутан Зам дагаж хөгжил
2 Батхүлэгийн Очирхүлэг ХҮДС-ийн НББ 3-р курсын оюутан Баг хорооны үйл ажиллагаанд иргэдийг татан оруулах
3 Ганхуягийн Цэдэндамбаа ИХ-ын төлөөлөгч Орон нутагт судалгааг хөгжүүлэх нь
4 Бадраагийн Отгонбямба Есөн булаг багийн дарга Баяхонгор аймгийн хөгжилд бидний оролцоо
5 Намсрайн Ганхүү МСҮТ-ийн багш Өрхийн үйлдвэрлэлээр орлогоо нэмэгдүүлэх боломж
6 Т. Гантулга ИХ-ын төлөөлөгч Мэргэжил бол нэршил биш хөгжилд хөтлөх өрсөлдөх чадвар
7 Даваасамбуугийн Оюунсүрэн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Хүүхэд өсвөр үеийнхэнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх нь
8 Галбадрахын Алимаа ХҮДС-ийн НББ 3-р курсын оюутан Нялхасын эндэгдэл ба дутуу төрөлт
9 Агвааны Отгонжаргал ХҮДС-ийн багш Амьдралын сайн сайхан-зорилго төлөвлөлтөөс хэрхэн хамаардаг вэ?
Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...