Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Үйлчилгээ
ХҮДС-ийн оюутны дотуур байрны журам
                                                                                                                          Нэг . Нийтлэг үндэслэл
 
1. Энэхүү журмын зорилт нь ХҮДС -ийн оюутнуудыг Оюутны дотуур байр /цаашид байр гэх/-нд суулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 
2. ХҮДС, түүнийг төлөөлөн санхүү, аж ахуйн алба нь оюутны хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэн байрны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна. ХҮДС -ийн Удирдах зөвлөл нь байрны төлбөрийг жил бүр батална. 
3. Байранд суухтай холбогдсон харилцааг энэхүү журмын хавсралт гэрээгээр нарийвчлан зохицуулна. Гэрээнд байрны зохион байгуулагч багш, санхүүч нар болон оюутны гарын үсэг зурж баталснаар хүчин төгөлдөр болно. 
4. Байранд суух оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • ХҮДС -ийн оюутан байна;
  • Орон нутгаас шинээр элссэн болон өмнө нь сахилгын болон байрны журмын зөрчил гаргаж байгаагүй оюутан;
  • Оюутны өнчин, хагас өнчин байдлыг орон нутгийн захиргаа тодорхойлсон;
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутан. 
Хоёр. Оюутныг бүртгэх ажиллагаа
 
1. Сургуулийн санхүүч оюутныг бүртгэнэ. 
2. Бүртгэх ажиллагаанд сургалтын алба, багш нар хяналт тавина. 
3. Санхүүч дараах баримт бичгийг үндэслэн оюутныг бүртгэнэ. Үүнд:
  1. ХҮДС -ийн оюутан мөн болох тухай сургалтын албаны тодорхойлолт;
  2. Оюутны иргэний үнэмлэх;
  3. Шинээр элссэн оюутны суралцах эрхийн бичгийн баталгаажуулсан хуулбар, бусад оюутнаас оюутны үнэмлэх;  
  4. Байрны төлбөрийн баримт. 
Гурав. Оюутныг байранд хүлээж авах
 
1. Санхүүч, байрны жижүүр  оюутныг байранд хүлээн авахдаа дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:
  1. Оюутны товч анкет бүхий ажлын хэсгийн бүртгэл;
  2. Төлбөрийн баримт; 
2. Оюутан нэг бүртэй байранд суух гэрээ байгуулна. 
3. Оюутан бүрт байрны ашиглалтын болон аюулгүйн байдлын журам, энэхүү журмыг танилцуулж баримтжуулна. 
4. Оюутныг суулгах тасгийн хуваарь гарган, тавилга, эд хогшлыг бүртгэлийн картаар олгож, тасгийн түлхүүр өгнө. 
5. Оюутныг хүлээн авах ажиллагаанд сургуулийн захиргаа хяналт тавина.
 
Дөрөв. Оюутны байрны үйл ажиллагаа
 
1. Байрны өдөр тутмын үйл ажиллагааг жижүүр болон тухайн өдрийн жижүүр багш  хариуцаж, байнгын хяналт тавина. 
2. Байрны журам болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн оюутны асуудлыг жижүүр, жижүүр багш, санхүүч, сургалтын алба нар хэлэлцэж, сануулах, байранд суух гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна. 
3. Оюутны байранд гадны хүнийг дараах хугацаагаар нэвтрүүлнэ:
  1. Орон нутгаас ирсэн оюутны эцэг, эх, ойрын төрөл, садны хүмүүсийг жижүүрийн зөвшөөрснөөр зөвхөн өдрийн цагаар;
  2. Биеийн байцаалт бүхий, орон нутгаас ирсэн оюутны эцэг, эх, ойрын төрөл, садны хүнийг жижүүрийн зөвшөөрснөөр тасагтаа хонуулсан тохиолдолд нэг хоногт /нэг хүн/  3000 төгрөг жижүүрт тушааж жижүүрийн дэвтэрт тэмдэглүүлж гарын үсэг зурж баталгаажуулна.
  3. Оюутан нь гадны хүнээ хугацаа хэтрүүлэн байлгасан тохиолдолд гадны хүн тасагтаа дахин нэвтрүүлэх эрх эдлэхгүй. 
4. Оюутны байранд дараах үйлдэл хийхийг хатуу хориглоно:
  1. Оюутан 23.00 цагаас хойш байранд орох, гарах;
  2. 23.00 цагаас хойш сэлгүүцэх, хөгжим, телевиз, радио чангаар ажиллуулах зэргээр бусдын тайван байдлыг алдагдуулах;
  3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх, нийгмийн хэв журам зөрчих, хуулиар хориглосон бусад үйлдэл болон гадны хүн зүй бусаар орогнуулах;
  4. Байрны эд хогшлыг зохион байгуулагчийн зөвшөөрөлгүй гадагш гаргах, гаднаас оруулах, хоорондоо солилцох;
  5. Байранд худалдаа үйлчилгээ явуулах, арилжааны зориулалттай эд зүйл, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис оруулах, хадгалах, амьтан тэжээх;
  6. Бусдыг өөрийнхөө оронд суулгах, өөр хоорондоо тасаг солих, байранд нэвтрэх үнэмлэхийг бусдад шилжүүлэх;
  7. Тасагт 1 кВт-аас дээш хүчин чадалтай цахилгааны хэрэгслэл болон стандартын бус залгуур хэрэглэх, нийтийн бие засах газрын суултуур, угаагуурт бүхэл хог хаягдал хийх, сүлжээ өөрчлөх, ус тосож орхих, усны цоргыг хаахгүй орхих; 
5. Оюутан нь сар бүрийн 2 дахь долоо хоногийн 5 дахь өдөр байрны их цэвэрлэгээ хийж жижүүр багшид хянуулж үнэлүүлнэ.
 
 
Тав. Байрны гэрээ сунгах, дуусгавар болох, цуцлах

Байрны гэрээг зуны амралтын хугацаанд сунгах асуудлыг санхүү, сургуулийн захиргаа шийдвэрлэнэ. 
 
1. Гэрээнд заасан хугацаа дууссанаар байранд суух гэрээ дуусгавар болно. 
2. Гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцлана. Үүнд:
  • ХҮДС-ийн захирлын тушаалаар сургуулиас чөлөөлөгдсөн, хасагдсан болон тодорхой хугацаагаар чөлөө авсан;
  • Энэхүү журмын 4.4 дахь заалтыг зөрчсөн;
  • Гэрээ цуцлагдсан тохиолдолд байрны төлбөрийн тооцооны асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.
  • Энэ журмын 4.4 дахь заалтын дагуу гэрээ нь цуцлагдсан оюутны байрны төлбөрийг эргүүлэн олгохгүй.
  • Оюутан нь хичээлийн жилийн 2 дугаар улирал эхэлснээс хойш гарах тохиолдолд байрны төлбөрийг эргүүлэн олгохгүй.
  • Гэрээ дуусгавар болсон болон цуцлагдсан өдрөөр оюутны суух хугацаа дуусгавар болно.
  • Оюутан нь тавилга, эд хогшлоо бүртгэлийн картын дагуу байрны зохион байгуулагчид хүлээлгэн өгөх бөгөөд үрэгдүүлсэн, эвдэн гэмтээсэн эд хогшлын хохирлыг төлж барагдуулна.
  • Оюутан нь өрөөндөө их цэвэрлэгээ хийж жижүүрт хүлээлгэн өгнө. 
Зургаа. Санал, хүсэлт, гомдол хүлээн авах шийдвэрлэх
 
1. Оюутнаас байрны өдөр тутмын ажил, үйлчилгээний талаар гаргасан санал, хүсэлтийг жижүүр, санхүүч хүлээн авч шийдвэрлэнэ. 
2. Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан уг асуудлын шийдвэрлэгдэх байдлаас хамаарч 3-14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 
Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...