Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Үйлчилгээ
Номын сан
Худалдаа үйлдвэрлэлийн  дээд сургуулийн номын сан, мэдээллийн хангамж

Тус сургуулийн номын сан нь 2002 онд байгуулагдан Гэгээрлийн сайдын 1990 оны 63 тоот тушаалаар батлагдсан Дээд боловсролын номын санд тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэн багш, оюутнууд, орон нутгийн иргэддээ үйлчилж эхэлсэн бөгөөд тэднийг шинэ мэдээллээр хангаж , номын сангийн багтаамж , үйлчилгээний хүчин чадал , номын фондыг нэмэгдүүлж , жилдээ 10-аас доошгүй тогтмол хэвлэл мэргэжлийн сэтгүүлийг захиалж ирсний үр дүнд номын сангийн үйл ажиллагаа тогтмолжиж сайжирч байна.  
 
Номын сангийн хүчин чадлыг харуулах үзүүүлэлтүүд нь:
  • Номын тоо
  • Уншлагын танхимын суудал
  • Номын эрэлт
  • Оюутанд зориулсан сурах бичиг , гарын авлага
  • Номын электрон мэдээллийн бааз
  • Ном олголт зэрэг болно.
  • Номын сан
     
Нэг оюутанд ноогдох ном сурах бичигийн тоо Нийт номын тоо Мэргэжлийн номын тоо
Стандарт хэмжээ 30-аас дээш 3 оюутан тутамд 2 ном
Одоо байгаа хэмжээ 4100 4100
 
  • Номын сангийн суудлын тоо
Үзүүлэлтүүд Номын сангийн суудлын тоо
Стандарт хэмжээ 30 суудал
Одоо байгаа суудлын тоо 30 суудал
 
Хэвлэл захиалга
 
Стандарт хэмжээ: Мэргэжил тус бүрээр 4-өөс доошгүй гадаад дотоодын хэвлэл захиалдаг
 
          
4. Номын фондын хүрэлцээ хангамж
 
2012 оны байдлааар :
д/д Номын төрөл Тоо/ш Эзлэх хувь /%/
1. Нятлан бодох бүртглийн үндэс 222 5,4
2. Менежментийн үндэс 68 1,6
3. Англи хэл 848 20,6
4. Микро эдийн засаг 50 1,2
5. Ахисан түвшин 25 0,6
6. Татварын бүртгэл 30 0,7
7. Эдийн засгийн онол 267 6,5
8 Философи 12 0,2
9 ЭЗ-ийн  хэрэглээний мат 24 0,5
10 Бизнесийн эрх зүй 94 2,2
11 Санхүүгийн үндэс 119 2,9
12 Мэдээлэл технологи 14 0,3
13 Удирдлагын бүртгэл 39 0,9
14 Зардлын бүртгэл 44 1
15 Даатгал 15 0,3
16 Маркетингийн
 үндэс
316 7,7
17 Мэдээллийн систем 20 0,4
18 Санхүү бүртгэл 86 2
19 Орос хэл 31 7,5
20 ААН- ийн санхүү 48 1,1
21 Түүх 32 0,7
22 Статистик 10 0,2
23 Зочид буудал, зоогийн
газар, хоол хүнс
40 0,9
24 МЕНЕЖМЕНТ 106 2,5
25 Улс төр судлал 44 1
26 Худалдааны менежмент 353 8,6
27 Төсөвт байгууллагын
 бүртгэл
57 1,3
28 Бараа судлал 294 7,1
29 ДШНББ-1 26 0,6
30 ДШНББ-2 56 1,3
31 Макро ЭЗ 55 1,3
32 Үйлдвэрлэлийн
менежмент
100 2,4
33 Бизнес
Англи хэл 1;2
200 4,8
34 Бусад 355 8,6
  нийт 4100 100%
  
Оюутанд зориулсан сурах бичиг , гарын авлага боломжийн түвшинд хангагдаж байгаа ба Худалдаа үйлдвэрлэлийн  дээд сургууль нь сургалт явуулж буй мэргэжлийн чиглэлүүдийн нарийн мэргэшлийн хичээлүүдийн сурах бичиг , ном , гарын авлагыг монгол хэл дээр бичигдсэн номоор хангахаас гадна орос , англи хэл дээр бичигдсэн ном сурах бичгээр хангах тал дээр байнга анхаарч ирсэн. 
 
Номын сангийн цагын хуваарь:
Даваа- Баасан гаригуудад 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
 
Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...