Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Дүрэм журам
Оюутны ёс зүйн дүрэм
Оюутны ёс зүйн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэхүү дүрмээр Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль /цаашид ХҮДС гэх/-д суралцаж буй оюутны суралцах явцад үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулах, мэргэжлийн болон хувийн ёс зүйн өндөр соёлтой боловсон хүчин бэлтгэх,  оюутнуудын гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх, зөрчлийг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү дүрэм нь Боловсролын тухай багц  хуулийн 6-р бүлэг 45-р зүйл, дээд боловсролын тухай хуулийн 7-р бүлэг 16-р зүйлд заасан  суралцагчийн үүрэг, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн дүрэм, дотуур байрны журам, оюутны тангараг эрхэмлэх зүйл, оюутантай байгуулсан сургалтын гэрээ, Оюутны холбооны дүрэмд нийцсэн байна.
 
Хоёр. Нэр томьёоны тайлбар
 
2.1  “Оюутан” гэдэгт ХҮДС-д элсэх болзлыг хангаж, тус сургуульд бакалаврын зэрэг горилохоор  суралцаж буй этгээдийг,
2.2  “Ёс зүйн зөрчил” гэдэгт энэхүү дүрмийн  4.2-т заасан зөрчлүүдийг,
2.3  “Ёс зүйн зөвлөл” гэдэг нь ёс зүйн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, ёс зүйтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий зөвлөлийг ойлгоно. 
 
Гурав. Оюутны даган мөрдөх ёс суртахууны хэм хэмжээ
 
3.1 ХҮДС-ийн оюутан нь Монгол улсын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, журмын заалт, сургалтын гэрээгээр хүлээсэн үүрэг, ёс зүйн энэхүү дүрмийг чанд сахих;
3.2 Оюутан сургуулийн дүрэм, журам сургалтын гэрээгээр хүлээсэн үүрэг, ёс зүйн энэхүү дүрмийг ягштал баримтлан сургуулийн дотоод дэг журам, сахилгыг чанд мөрдөх
3.3 Сургуулиас зохиож буй соёл, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцож, хөгжих, төлөвших, багаар ажиллах чадвартай болох боломжийг байнга эрэлхийлэх
3.4 Сургуулийн хичээлийн байр, номын сан, сургалтын  лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу эдэлж хэрэглэх, ариг гамтай өөриймсөг хандан ашиглах
3.5 Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдлэж, багшаас тавьсан зүй ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
3.6 Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх
3.7 Хамт суралцагч бусад оюутанд хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгч бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх
3.8 Бусдын нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, бусад оюутны хууль ёсны эрх чөлөөг хүндэтгэх
3.9 Бусад оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцан мөн тэднээс суралцан үргэлж манлайлж явах
3.10  Суралцагч чөлөөт цагаа өнгөрөөх болон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагаар  үйлчлүүлэхдээ ч оюунлаг оюутан хүний нэр хүндийг үргэлж санаж явах
3.11 ХҮДС-ийн оюутан дээрх үндсэн зарчмуудаас гадна, нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээ, суралцаж байгаа мэргэжлийнхээ ёс зүйн зарчмуудыг сахих. 
 
Дөрөв. Ёс зүйн зөрчилд хамрагдах үйлдэл
 
 4.1. Ёс зүйн зөрчил гэдэг ойлголтод ёс зүйн үндсэн зарчмуудад болон нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд харшилсан үйлдлийг хамруулан авч үзнэ.
4.2. Оюутны ёс зүйн зөрчилд дараах зүйлийг хамруулна. Үүнд:
      4.2.1 ХҮДС-ийн эрхэм зорилго, нэр хүндийг гутаах, үл хүндэтгэх, сургуулийн захиргааны шийдвэрийг  биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх;
      4.2.2 Багш ажиллагсад оюутны биед халдах, үл хүндэтгэн дайрч доромжлох, нэр төрийг нь сэвтүүлэх оролдлого хийх;
     4.2.3 Бусдыг дарамталж сүрдүүлэх, эрх чөлөө, хувийн нууцад нь халдах, хамт суралцаж буй оюутнуудынхаа сурч боловсрох, амгалан тайван амьдрах эрхэд санаатайгаар  саад учруулах;
      4.2.4 ХҮДС-ийн хичээлийн болон оюутны байр, сургуулийн дэвсгэр нутагт архидан согтуурах, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, тусгайлан зөвшөөрснөөс бусад орчинд тамхи татах, нус цэр, шүлсээ хаях, хог тарих;
     4.2.5 ХҮДС-ийн улирал, улсын шалгалтын журам зөрчих, шалгалтын материалыг санаатайгаар задлах, тараах, хичээлийн дүнг өөрчлөх, засвар хийх, хуурамчаар үйлдэх зэргээр сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бус үйлдэл гаргах; 
     4.2.6. Багш, ажилтан болон эрх бүхий бусад хүмүүст хандан өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар авилгал, хээл хахууль өгөх буюу өгөхийг завдах;
      4.2.7. Ёс зүйн зөрчил гаргасан этгээдийг мэдсэн атлаа түүнийг нь нуун дарагдуулах, өмөөрч хаацайлах;
      4.2.8. ХҮДС-ийн хичээлийн болон дотуур байрны эд хогшлыг санаатайгаар эвдэх, устгах, өнгө үзэмж, чанарыг ноцтойгоор алдагдуулах;
      4.2.9. Нийгмийн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан аливаа үйлдэл хийх.
 
Тав.  Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд хүлээлгэх хариуцлага
 
5.1 Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд зөрчлийн хэр хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан ХҮДС-ийн захиргаанаас доорх хариуцлагыг хүлээлгэнэ.
        5.1.1 Амаар буюу бичгээр анхааруулга, сануулга өгч уучлал гуйлгах;
        5.1.2 Учруулсан хохирлыг төлүүлэх;
        5.1.3 Сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу сануулах, сургуулиас хөөх хүртэлх арга хэмжээг авах
        5.2 Сануулга өгч уучлал хүсүүлэх хариуцлагыг ёс зүйн хөнгөн зөрчил гаргасан этгээдэд ногдуулах ба хичээлийн нэг жилийн хугацаанд оюутанд нэгээс илүү ногдуулахгүй.
        5.3 ХҮДС-ийн оюутан байх эрхийг хасах хариуцлагыг ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан буюу давтан ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хувьд сургуульд тэнцэхгүй хэмээн үзэж уг хариуцлагыг  хүлээлгэнэ. 
        5.4 Сургуулиас болон дотуур байрнаас хасагдах шийтгэл хүлээсэн этгээдэд сургалтын, дотуур байрны төлбөрийг нь буцаан олгохгүй бөгөөд энэ дүрэмд ёс зүйн зөрчил гэж заасан үйлдлүүдийг мэдээгүй байсан нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.
 
Зургаа.  Ёс зүйн зөвлөл
 
       6.1 ХҮДС нь дэргэдээ оюутны ёс зүйн зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хамт олон, оюутны байгууллагын саналыг үндэслэн  захирлын тушаалаар батална.
       6.2 Оюутны ёс зүйн зөвлөлд ХҮДС-ийн сургалт хариуцсан менежер хяналт тавина. 
       6.3 Оюутны ёс зүйн зөвлөл нь дарга, гишүүдтэй байх ба ХҮДС-н оюутны зөвлөлийн тэргүүн, оюутны хяналтын зөвлөлийн дарга, сургуулийн удирдах зөвлөлд байгаа багш нарын төлөөллөөс тус тус бүрдэнэ.
       6.4 Оюутны ёс зүйн зөвлөл нь ХҮДС-д суралцагч оюутнуудын ёс зүйн зөрчлийг магадлан судлаж, дүгнэлт гарган, сургуулиас хасуулахаас бусад тохиолдолд шийдвэр гаргах, сургуулиас хасах саналтай бол захиргааны зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ. 
       6.5 Тус журмын 5.3.-т заасан шийтгэл ноогдуулах асуудлыг  захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн  захирлын тушаалаар баталгаажуулна.
 
Долоо. Дүрэм хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлт оруулах
 
7.1 Энэхүү дүрэм нь ХҮДС-ийн Ректор гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
7.2 Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ректор, Оюутны зөвлөл /түүнийг төлөөлж тэргүүн/, ёс зүйн зөвлөлөөс гаргах эрхтэй бөгөөд ёс зүйн зөвлөл уг асуудлыг шийдвэрлэнэ.
Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...