Өнөөдөр: 
Юу бодож буйгаа анхаарч бай, учир нь бодол үг болдог, Юу хэлж буйгаа хянаж бай, учир нь үг үйлдэл болдог, Юу хийж буйгаа анхаарч бай, учир нь үйлдэл зуршил болдог, Юуг үргэлж хийдгээ анхаарч бай, учир нь зуршил зан чанар болдог, Зан чанараа анхаарч бай, учир нь зан чанар хувь тавилан болдог. Арабын зүйр цэцэн үг        Хүн болгон хүн төрөлхтөнг өөрчлөх талаар мөрөөддөг боловч, хэн ч өөрсдийгөө өөрчлөх тухай боддоггүй. А.Толстой        Эр хүнд ухаан зориг нь аз жаргал нь болдог. А.Бакиханов        Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Кунз        Аливаа хүн бодол санаагаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй. А.Эйнштейн        Хүний хүч чадал гэдэг хүний биеийн чадлаас биш харин юунд ч дийлдэшгүй их хүслээс хамаардаг. М.Ганди        Чи ямарч номын хавтасыг нээгээд ямар нэгэн юм сурахгүй байна гэж үгүй билээ. Эртний мэргэн үг        Чи хэр олон хүнд итгэдэг вэ? Тэдний тоо чиний өөртөө итгэх итгэлийн хэмжээг илтгэнэ. Үүнээс үүдэн та хэр олон хүнийг өөрийн адил хайрлаж чадна тэр чинээгээрээ аз жаргалдаа ойртох юм. Нэгэн ухаантан        Хүн хүнтэй амьдарна гэдэг нь түүнтэй хамаатай бүгдтэй амьдрахыг хэлнэ. ААМАА        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад. А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хүн юу ч хийж болно гэхдээ тэр нь зөв байх ёстой. ААМАА        Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг. Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүй дорвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин түүнрүү хөтлөх зам ганцхан байдаг. Монтень        Ухаан мэргэнээс олон гай үүсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг. Цэцэн Соломон        Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй. Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. Гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хуучий үг        Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл. Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дөт зам бол баялагийг үл ойшоох явдал. Сенека        Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин         Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аар саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөвөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр. Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг. А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бүхнээс чухал. Клеобул        
Үйлчилгээ
Оюутны байранд суух гэрээ
2012 .... оны ...... дүгээр /дугаар/ сарын.....-ны /ний/ өдөр
Дугаар №                          Баянхонгор аймаг
 
Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас ХҮДС-ийг төлөөлөн санхүүч, байрны зохион байгуулагч Равдан овогтой Нанжид , нөгөө талаас ХҮДС- ийн ...................................................... ангийн .................. курсын оюутан иргэний үнэмлэх .......................... регистрийн ................................. дугаар бүхий ......................................... овогтой ......................................... нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. ХҮДС нь оюутан ................................... – д оюутны дотуур байрны ........... тоот тасагт 201 ... оны .......... – р сарын .........-ны өдрөөс  201..... оны ........-р сарын ........ны өдөр хүртэл ......... сарын хугацаагаар оршин суух эрх олгоно.
Хоёр. Байрны зохион байгуулагч, жижүүрийн хүлээх үүрэг, эрх
1. Оюутны байрны зохион байгуулагч нь дараах үүргийг хүлээнэ: 
1. Оюутанд зайлшгүй шаардлагаатай ор, ширээ, сандал, тумбочик зэргийг олгох; 
2. Оюутны байрны нийтийн эзэмшлийн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжилтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах; 
3. Нийтийн эзэмшлийн хэсэг, ариун цэврийн угаагуур, бие засах газрыг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах; 
4. Байрны цахилгаан, дулаан, ус хангамжийг хэвийн байлгах арга хэмжээ авна; 
5. Үйлчилгээний ажилтан болон оюутнаас журмаар тогтоосон хэм хэмжээг сахихыг шаардах; 
6. Оюутнаас байрны үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар гаргасан санал гомдлыг шийдвэрлэх. 
Гурав. Оюутны хүлээх үүрэг, эрх
1. Байранд суух оюутан нь дараах үүрэг хүлээнэ: 
1. Байрны журмыг ёсчлон биелүүлж, зөв боловсон аж төрөх, бусдын хичээллэх, амрах, тайван амьдрахад саад болохгүй байх; 
2. Сургуулиас тогтоосон байрны төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөх; 
3. Сард 1 удаа байрын коридор, нийтийн эзэмшлийн бусад газар болон гадна талын их цэвэрлэгээ хийх; 
4. Дотуур байрын бие засах өрөөг бямба ням гаригийн орой бүр ээлжийн дагуу цэвэрлэх  
5. Тасгаас урт, богино хугацаагаар гадагш явахдаа гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах (ус хаах, цахилгааны хэрэгслийг салгах, цонх, хаалгыг түгжиж түлхүүрээ жижүүрт өгөх г.м.); 
6. Оюутан нь байрнаас түр болон бүр мөсөн гарах тохиолдолд байраа цэвэрлэн, эд хогшлын тооцоог байрны зохион байгуулагчтай хийж, хүлээлгэн өгөх; 
7. Оюутан нь урсгал засвар, хортон шавьжийн устгал, ариутгал хийх зэрэг тохиолдолд тасгийг тухай бүр нь саадгүй чөлөөлөх буюу шаардлагын хэмжээнд бэлэн байлгах; 
8. Оюутан нь цахилгаан хэрэгслэл, хөнжил, гудас, цагаан хэрэгсэл (2 ээлжийн) зэргийг хувиасаа гаргах; 
9. Оюутан нь гэрээ дуусгавар болох буюу цуцлах тохиолдолд тасгийг чөлөөлөх; 
2. Оюутан нь дараах эрхтэй: 
1. Оюутан нь байрны зөвлөлийг сонгох, сонгогдох; 
2. Байрны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон асуудлаар санал, хүсэлт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх. 
Дөрөв. Хариуцлага тооцох
1. Байрны журмын 4.4 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд байранд суух гэрээг цуцална. 
2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд сануулах, гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна. 
3. Оюутанд хуваарилсан тавилга, эд хогшлыг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх тохиолдолд гарсан хохирлыг бүрэн барагдуулна. 
Тав. Бусад зүйл
1. Гэрээ нь хоёр хувь үйлдэгдэх бөгөөд батлагдсан өдрөөр хүчин төгөлдөр болно. 
2. Гэрээтэй холбогдсон маргаан гарвал талууд эвээр шийдвэрлэхийг эрхэмлэх ба эсрэг тохиолдолд сургуулийн захиргаа, хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. 

Багш, оюутны байрны 
Зохион байгуулагч, санхүүч   ………….................………
Оюутан ……….………………………………………
 

Харилцагч байгууллага
Харилцагч сургууль
Одоогоор мэдээлэл байхгүй байна.
Асуулт хариулт
Одоогоор хоосон байна.
facebook
Шинэчлэгдэж байна...
twitter
Шинэчлэгдэж байна...